Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Чөлөөт бөхийн Дэлхийн аваргын анхны хүрэл медальт, Олимпын наадмын анхны мөнгөн медальт, даяар дуурсагдах, далайн даян Дархан аварга Жигжидийн Мөнхбатын дурсгалд зориулсан хөшөө Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд сүндэрлэв.
Хөшөөг уран барималч Ж.Түмэнчулуун урлажээ.
Далай даян Дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны цээж баримлыг өмнө нь 2023 онд түүний төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэсант суманд босгож байсан. Энэ удаа гэр бүл үр хүүхдүүдээс нь гэрэлт хөшөөг босгосон бөгөөд Хакүхо М.Даваажаргал аавынхаа хөшөөний нээлтэд оролцлоо.
Сэтгэгдэл үлдээх