Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудалд нууц санал хураалтад 82 гишүүн оролцож, 44 нь "итгэл хүлээлгэх", 38 нь "итгэл хүлээлгэхээс татгалзсан" санал өгөв. Ингэснээр нийт гишүүдийн 64 саналыг авч байж суудалдаа үлдэх байсан Ерөнхий сайд огцорлоо.
АН-ын гишүүд "санал хураалтад оролцохгүй" гэж чуулганыг орхисон билээ.
Ийнхүү Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилохоор Үндсэн хуульд заасан. Дараагийн ерөнхий сайдад яригдаж байгаа улс төрийн хүрээний хэдэн нэрс бий. Удахгүй бид дараагийн ерөнхий сайдад горилогсдын мэдээллийг хүргэх болно.
Сэтгэгдэл үлдээх