Шинэчлэл (2025.06.03-ны 03.55 цаг)
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудалд нууц санал хураалтад 82 гишүүн оролцож, 44 нь "итгэл хүлээлгэх", 38 нь "итгэл хүлээлгэхээс татгалзсан" санал өгөв. Ингэснээр нийт гишүүдийн 64 саналыг авч байж суудалдаа үлдэх байсан Ерөнхий сайд огцорлоо.
АН-ын гишүүд "санал хураалтад оролцохгүй" гэж чуулганыг орхисон билээ.
2025.06.02-ны 00.00 цаг
ЕС Л.Оюун-Эрдэнэд “Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл”-ийг УИХ-ын чуулган хэлэлцэж байна.
Түүнд итгэл үзүүлэх эсэхийг ердийн олонх буюу нийт гишүүний 50 дээр нэмэх нэг хувиар шийднэ. Иймд 64 гишүүн Итгэл хүлээлгэх тогтоолыг дэмжихгүй бол Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцох юм.
АН-ын 42 гишүүнээс Ц.Мөнхбат, Х.Баттулга гадаад томилолттой, Г.Хосбаяр, Б.Түвшин эмнэлгийн чөлөөтэй, Н.Алтанхуяг, О.Амгаланбаатар, Ц.Баатархүү, Л.Гантөмөр нар бүртгүүлээгүй.
Харин 34 гишүүн ирцэд бүртгүүлсэн буюу саналын эрхтэй ч санал хураах үеэр танхимыг орхин гарахаа хурлын эхэнд АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн. Ингэснээр тэд хамтдаа дэмжээгүйд тооцогдох юм.
Тус шийдвэрээ тэд өөрийнхөө болон хамаарал бүхий этгээдийнхээ хэрэглээ, хууль ёсны орлогоо нотлох иргэдийн шаардлагад хариулахын оронд өөрт итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулж байгаа нь иргэдий, төөрөгдүүлж, парламентыг талцуулж буй зарчимгүй үйлдэл. МАН-ын бага хурлаас АН-ыг Хамтарсан засгаас гаргах шийдвэр гаргасан нь холбогдогдох гэрээг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл үйлдэл учраас хэмээн тайлбарласан.
Тэдэн дээр татгалзахаа илэрхийлсэн Ж.Чинбүрэн, Ж.Золжаргал нар нэмэгдэн 36-уулаа болов.
Тогтоолын төсөлтэй холбоотойгоор Ж.Чинбүрэн, С.Эрдэнэболд, О.Цогтгэрэл, Ц.Даваасүрэн, Б.Баярбаатар, А.Ариунзаяа, М.Нарантуяа-Нара, Ц.Идэрбат, Б.Уянга, С.Бямбацогт, Б.Найдалаа, М.Ганхүлэг, Х.Баасанжаргал, Ө.Шижир, Б.Мөнхсоёл, П.Сайнзориг, Л.Мөнхбаясгалан, Ч.Анар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Золжаргал, С.Эрдэнэбат, П.Наранбаяр, О.Батнайрамдал, Д.Батлут, Ч.Номин, П.Ганзориг, С.Цэнгүүн, О.Номинчимэг, П.Ганмаа, С.Ганбаатар, Э.Болормаа, Б.Бейсен, Ж.Баясгалан, Ш.Бямбасүрэн, Р.Батболд, Г.Дамдинням, Б.Батбаатар, Х.Булгантуяа, Г.Тэмүүлэн, Ч.Лодойсамбуу нарын 50 гишүүн асуулт асууж, Ерөнхий сайд хариулсан.
Үргэлжлүүлэн 35 гишүүн үг хэлж байна. 00.00 цагийн байдлаар хуралдаанд 117 гишүүн бүртгүүлжээ.
Тэгвэл ИЗНН-ын 4 гишүүнээс М.Нарантуяа-Нара, С.Замира нар Ерөнхий сайдад итгэл үзүүлэхээ илэрхийлсэн. Б.Батбаатар, Р.Батболд нарын төлөв тодорхойгүй байгаа. Үндэсний эвслийн А.Ундраа, Н.Номтойбаяр, Д.Пүрэвдаваа, М.Сарнай нар мөн дэмжих эсэхээ тодорхой хэлээгүй байгаа.
Дээрх 8 гишүүний хувьд гаднаасаа бол саналаа илээр ч далдаар ч дэмжсэн ч татгалзсан ч хамгийн айдас багатай, эрх чөлөөтэй, элдэв түтлээгүй харагдаж буй.
Харин ХҮН намаас Г.Уянгахишиг гишүүн эмнэлгийн чөлөөтэй учир саналын эрхгүй. Иймд үлдсэн 7 гишүүн, МАН-ын 68 гишүүн бүрэлдэхүүнээрээ байна. Тэдний хувьд асуудал өөр. ХҮН засагтай өнөө ч эвссэн хэвээр тул дотооддоо авч үлдэхийг эрмэлзэж буй биз. МАН-ын хувьд намын даргынх нь асуудал тул ангирын дэгдээхэй лугаа нөхцөлд буй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч Ерөнхийлөгчийн дэмжлэггүй болсон гэдгээ илэрхийлсэн нь нам дотор асуудал хурцадмал байгааг илэрхийлж буй. Үүний хажуугаар гишүүд хэн нь хэний хүн гэдгээ далдлах, нам дотроо адлагдах вий гэсэн айдсын дунд илээр саналаа өгөхөд аль ч талаас нь бодсон хүндрэлтэй.
Иймд нууцаар санал хураасан нь илүүтэй бие даасан, намаа бус улсаа бодсон шийдвэр гаргахад дөхөм болов уу.
Харин Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлнэ гэдгээ илтэд зарласан Ц.Даваасүрэн, Б.Баярбаатар, А.Ариунзаяа, М.Нарантуяа-Нара, Ц.Идэрбат, Б.Уянга, М.Ганхүлэг, П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэбат, О.Батнайрамдал, Д.Батлут, Ч.Номин, О.Номинчимэг, Э.Болормаа, Х.Булгантуяа нарын 16 гишүүн байна.
Тодорхойгүй 65 гишүүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илэрхийлсэн байр суурийг дагах эсэх нь анхаарал татаж байгаа байна. Дахин сануулахад, тэдний санал 64-т хүрэхгүй бол Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцох юм.
Сэтгэгдэл үлдээх