Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тогтоолын төслийг хэлэлцэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 17 цаг 47 минутын үед эхэлсэн.
Хуралдааны эхэнд ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ тус байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих тухай саналыг танилцуулсан. Дараа нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл АН-ын бүлэг санал хураах үед танхимыг орхих ба энэ нь итгэл үзүүлэхгүй гэсэн үг болохыг дуулгасан.
Ийнхүү хуралдаан үргэлжилж 52 гишүүн үг хэлэхээр болсон. Одоогоор Ж.Чинбүрэн, С.Эрдэнэболд, О.Цогтгэрэл, Ц.Даваасүрэн, Б.Баярбаатар, А.Ариунзаяа, М.Нарантуяа-Нара, Ц.Идэрбат, Б.Уянга, С.Бямбацогт, Б.Найдалаа, М.Ганхүлэг, Х.Баасанжаргал нарын 13 гишүүн үг хэлээд байна.
Цаана нь 39 гишүүн үг хэлэх дутуу байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх