ТББХ: ЕС Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхийг 73.9 хувиар дэмжлээ

Ц.Чимэдцэеэ
2025-06-02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд "Итгэл хүлээлгэх" тогтоолын төслийг ТББХ хэлэлцэж, нууцаар санал хураахаар болсон.

Санал хураалтын дүнг тооллогын комиссын дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа.

Тус тогтоолын төслийг байнгын хорооны саналын эрхтэй 23 гишүүнээс  17 буюу 73.9 хувь нь дэмжлээ. Харин 6 буюу 26.1 хувь татгалзжээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар тус асуудлыг хэлэлцэх ба байнгын хорооны дэмжсэн саналыг дэмжих эсэхэд санал хураах юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe