Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "Итгэл хүлээлгэх" тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ нь 25 гишүүнтэй тухай бид мэдээлж байсан. Тэгвэл тус байнгын хороонд харьяалагддаггүй УИХ-ын гишүүн О.Батнайрамдал хуралдаанд сууж, үг хэлсэн юм.
Тэр УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаанд "Эгэл бор хүү" гэх тодотголоор олноо алдаршсан билээ.
Тэгвэл байнгын хорооны хуралдаанд үг хэлэхдээ үүсээд буй нөхцөл байдлыг Перу, Боливи, Нигер, Индонез улсад тохиолдсонтой адил хэмээн тодорхойлоод, улс төржилтөөс болж Папуа Шинэ Гвиней улс Ерөнхий сайдаа унагасан асуудал бий гэхчлэн байр сууриа илэрхийлсэн юм. Мөн "Why Nations Fail" номыг бүгдээрээ уншаасай гэж хүсэж байна хэмээсэн юм.
Хуулийн дагуу тэр хуралдаанд сууж, асуулт асууж, үг хэлж болох ч санал өгөх эрхгүй. Харин тэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн аж.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Томилгоо, огцрох асуудал дээр л ирц бүрдэж байна" хэмээн шүүмжилж байсан юм. Тэгвэл өөрийн хамаардаггүй байнгын хорооны хуралдаанд сууж, гишүүдэд, иргэдэд ном уншихыг уриалсан эгэл бор хүүгийн сэтгэл нь агуу байлаа.
Сэтгэгдэл үлдээх