Н.Мөнхнасанг "Хүүхэд хамгааллын элч"-ээр томиллоо

Ж.Номин
2025-05-30

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас "Монполимет" группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасанг Хүүхэд хамгааллын Элчээр томиллоо.

Түүний хувьд гэр бүлийнхээ үүсгэн байгуулсан "Мөнх" тогтвортой хөгжлийн сангийн үйл ажиллагааны хүрээнд хүүхэд, эмэгтэйчүүдийн боловсролын хүртээмжийг сайжруулах, сурч хөгжих, аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэх, хүүхэд залууст шинжлэх ухааны ач холбогдлыг таниулах олон үйлст хүчин зүтгэсээр ирсэн билээ.

Цаашид тэрээр НҮБ-ын Хүүхдийн Сангийн элчийн хувиар НҮБ-ын Хүүхдийн Сан болон хувийн хэвшлүүдтэй хамтран хүүхдийг хамгаалах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах болно.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe