О.Батхүү: Сангийн яам бүр оршуулгын зардал дээр татвар тооцох санал боловсруулсан нь хөгийн

Ц.Чимэдцэеэ
2025-05-30

Сангийн яамны боловсруулсан НӨАТ-ын тухай хуулийн төсөлд эмчилгээ хийлгэх, сурч боловсрох, оршуулгын зардлын татвараас чөлөөлөгдөх жагсаалтыг хассан тухай Хуульч О.Батхүү мэдээлж байсан.

Тэгвэл Сангийн яам дээрх төслөө эргэн харъя хэмээн мэдэгдсэн тухайгаа хуваалцлаа.

О.Батхүү "Хэл ам, хэрүүл тэмцэл хийж явсан тулдаа Сангийн яамнаас боловсрол, эрүүл мэнд, оршуулгын үйлчилгээнээс НӨАТ авах хуулийн төслөө эргэж харъя гэдэг үг сонсов. Гэхдээ өвдөөд эмчилгээ хийлгэхэд 10 хувийн татвар авъя, сурч боловсрох гэж зүтгэж яваа хэсгээ шийтгэж байгаа юм шиг 10 хувь, бүр оршуулгын зардал дээр татвар тооцох санал боловсруулсан нь хөгийн шүү. Хэрэв өөрчлөхгүй УИХ-ын босго давбал хувийн сургуулиудын холбоо, эмнэлгүүд, УИХ-ын эрүүл ухаантай гишүүдтэй нийлээд акц хийнэ шүү. Татвар багадаагүй" гэв.

Ташрамд дурдахад, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар эмнэлгийн болон эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээ, зарим эм, эмнэлгийн хэрэгсэл, нийгмийн ач холбогдолтой зарим бараа, үйлчилгээ нь НӨАТ-аас чөлөөлөгддөг.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe