Манай улс 23 дахь жилдээ НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна

.Graph
2025-05-29

Өнөөдөр Олон Улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна. 

Монгол Улс 23 дахь жилдээ НҮБ-ын мандаттайгаар энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй. Тодруулбал, манай улс өнгөрсөн 23 жилийн хугацаанд 16 энхийг сахиулах ажиллагаанд давхардсан тоогоор нийт 23 мянга гаруй энхийг сахиулагчдаа дэлхийн халуун цэгт илгээж, хүн төрөлхтний энхтайван аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж иржээ.

Энэ бүхний үр дүнд манай энхийг сахиулагчдын нэр хүнд, дадлага сургалт, сахилга бат, үүрэг гүйцэтгэх чадавх улам нэмэгдэж, өнөөдөр “МОНГОЛ ЦЭРЭГ ДЭЛХИЙН ЦЭРЭГ” хэмээх нэр хүндийг алдаршууллаа.

Энэ хүрээнд Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа энхийг сахиулагчдын дурсгалын цогцолборт өнөөдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe