Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгасан нь хуульд нийцээгүй

Ц.Чимэдцэеэ
2025-05-28

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс  Д.Батбаяр, Т.Баясгалан нарын холбогдсон залилах, мөнгө угаах хэргийг хэлэлцжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дээрх хэргийг  хэрэгсэхгүй болгон цагаатгасан байсан юм.

Тэгвэл анхан шатны шүүх хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг шүүхийн шийдвэрт тусгах бөгөөд шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, үндэслэл болгосон нотлох баримтуудаас аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг зөрчсөн хэмээн давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болж заавал биелүүлэх бөгөөд тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ДШМ/769 дүгээр магадлалд заасан үндэслэлийг биелүүлээгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа аж.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe