Их Британийн анхны нисдэг такси улс хоорондын нислэгээ амжилттай гүйцэтгэжээ

.Graph
2025-05-28

The Times - Их Британийн Vertical Aerospace компанийн бүтээсэн “VX4” цахилгаан нисдэг такси нь хэд хэдэн туршилтуудыг хийж, хөгжүүлэлтийн чухал үе шатнуудад хүрээд байна. Өчигдөр буюу 5 сарын 27-ны өдөр анхны улс хоорондын нислэгээ амжилттай гүйцэтгэсэн юм. Уг нислэг нь нисгэгч Саймон Дэвисийн удирдлага дор Английн баруун өмнөд нутгийн Котсуолдс мужийн дээгүүр нисгэж туршсан ба орон нутгийн нисэх онгоцны буудлын зурвасаас хөөргөжээ. 

VX4 нь хот хоорондын тээврийн шинэ төрөл бөгөөд бүрэн цахилгаанаар ажилладаг. Энгийн механик, утаа ялгаруулахгүй, онгоцны аюулгүй байдлын стандарт, дуу чимээ бага, босоо хөөрөлт, буулттай гэдгээрээ онцлогтой. 

Их Британийн Засгийн газар 2028 он гэхэд нисдэг такси, дроныг арилжааны зориулалтаар ашиглах төлөвлөгөөтэй байгаа юм. Vertical Aerospace компани нь АНУ-ын Mudrick Capital хөрөнгө оруулалтын сангаас £70 саяын хөрөнгө оруулалт авсан бөгөөд цаашдын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд нэмэлт санхүүжилт шаардлагатай байгааг мэдээлжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe