Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа МАН-ын бүлгийн бага хурлын талаар мэдээлэл өглөө. Түүний дурдсан гол асуудлыг товчлон хүргэе.
1. Бага хуралд үг хэлсэн 40 гаруй хүний үгнээс хамтарсан Засгийн газар нь улстөрийн намын хувьд өрсөлдөгч улстөрийн хүчнээ бэхжүүлж байгаа талаар дурдсан. Тиймээс энэхүү жил орчим хуримтлагдсан асуудлаа шийдэнгээ ЕС-ын асуудлыг шийдээд авъя гэх зорилготой байсан.
2. ЕС-ын бүрэн гүйцэт хариулт:
3. ЕС: Та бүхэн одоогийнхоороо явах боломжгүй гэж үзвэл би ёс зүйн хариуцлага хүлээж огцрох нь зөв сонголт болно. Гэхдээ улс орны эрх ашгийг бодолцон одоогийн хамтралыг үргэлжүүлбэл би итгэл хүлээн ажлаа үргэлжлүүлнэ.
4. Бага хурлаас гарах анхнаасаа бэлдсэн “Хамтарсан засгийн газрын гэрээгээ зөрчсөн улстөрийн намыг засгаас гаргаж, ШИНЭЭР Засгийн газар байгуулахыг дэмжих үү?” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулах нь ЕС-ыг огцруулах тухай байсан тул Бага хурлын гишүүдийн дийлэнх нь эсэргүүцсэн. Нэгэнт заал анх бичигдсэн саналын томьёоллоор санал хураалт явахааргүй болсон тул завсарлага зарлав.
5. Завсарлагын эцэст ЕС "та бүхнээс тавьсан гэрээг зөрчсөн намыг гаргах эсэхээр санал хураагаад өнөөдрийн хурлыг хаая. Та бүхний гаргасан саналын үр дүнгээс хамаараад миний хувьд хамтарсан намуудтайгаа асуудлаа зөвшилцөж, дараагийн шийдвэрээ гаргая” гэж хэлээд, 61% нь үндсэндээ гэрээ зөрчсөн намыг гаргахыг дэмжсэн гэсэн үг.
Сэтгэгдэл үлдээх