Л.Гантөмөр: Ардчилсан нам Засгийн газарт ажиллахгүй

Ц.Чимэдцэеэ
2025-05-28

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг УИХ-д өргөн барихыг дэмжсэн.

Тэгвэл цаг үеийн асуудлаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Л.Гантөмөр мэдээлэл өглөө.

"МАН-ын бага хурал АН-ыг Хамтарсан засгаас гаргая гээд шийдвэр нь гарчихсан. Тийм учраас Ардчилсан нам Засагт ажиллах яриа байхгүй. Одоо хоёр арга байна. Нэгдүгээрт Ерөнхий сайд бид наймыг огцруулаад, солих эсвэл бид найм өргөдлөө өгөх ёстой. Энийг ярихаар Ерөнхий сайд “Би УИХ-даа хандана” гэж байгаа. Би одоо яах талаараа уулзах гээд явж байна.

УИХ дээр бол Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг л ярина. Хамтарсан засаг байх эсэх биш.

Ардчилсан нам бол МАН-ийн бүлгийн хурлаас гарсан урилгын дагуу Хамтарсан засагт орсон. Одоо бол мөн хурлын шийдвэрийн дагуу аль хэдийн засгаас гарах шийдвэрээ гаргачихсан. Одоо харин Ерөнхий сайдыг АН-ын бүлгийн хурал дээр намын бага хурлын шийдвэр, үндэслэлээ тайлбарлахыг л шаардаж байгаа" гэв

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe