Итгэл үзүүлэх тогтоолыг ЗГ-ын гишүүд дэмжлээ

Ц.Чимэдцэеэ
2025-05-28

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Итгэл үзүүлэх" тогтоолын төслийг хэлэлцүүлж, дэмжигдлээ.

Ийнхүү тус асуудлыг ТББХ, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Хэрэв УИХ тус тогтоолыг дэмжвэл Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн ЕС-аар ажиллах юм. 

Итгэл үзүүлэх тухай ойлголт нь Монгол Улсын үндсэн хуульд 2019 онд шинэчлэгдэн боловсронгуйгаар журамлагдсан байдаг. 

Ерөнхий сайд улс төрийн тодорхой нөхцөлд өөрийн байр суурийг баталгаажуулах, эсвэл парламентын дэмжлэгийг эрэлхийлэх зорилгоор сайн дураар итгэл хүлээлгэх саналаа оруулах тухай асуудал юм.

Энэ нь парламентын засаглал бүхий орнуудад байдаг нийтлэг тогтолцоо бөгөөд гүйцэтгэх эрх мэдэлтэй Ерөнхий сайд парламенттай харилцах харилцаандаа шууд хариуцлага хүлээдэг болсны илрэл аж.

Манай улсад Л.Оюун-Эрдэнэ анх удаа тус механизмыг ашиглаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe