Хэвлэл мэдээллийн найман байгууллагын хамтрал “Анализ Шоу, Засаглал ба Зах зээл” шууд хөтөлбөрийн маргаашийн дугаарт сагсан бөмбөгийн зах зээлийг "уудлах" гэж байна.
Хөрөнгө оруулалт, хэлцэл, өрсөлдөөн, зах зээлийн тэлэлт сагсан бөмбөгийн спортын талбарт хэрхэн өрнөж байгаа талаар 29-ний 20:30 минутаас шууд дамжуулна.
Олон улсын түвшний өндөр чансааны тоглолтууд Монголд зохион байгуулагдаж буйтай холбоотойгоор хөгжлийн шинэ шат, цаашдын менежментийн асуудлаар МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал, Уранган группийн Гүйцэтгэх захирал Л.Золбоотой Хөтлөгч Э.Одгэрэл ярилцах болно.
#АнализШоу - Засаглал ба зах зээл шууд хөтөлбөр хоёр долоо хоног тутам танд хүрч байна.
Сэтгэгдэл үлдээх