Зургаадугаар сарын 1-нээс өмнө татвараа төлөөгүй бол автомашинаа унаж болохгүй

.Graph
2025-05-27

НИТХ-ын 2024 оны 12 сарын 4-ний өдрийн ээлжит бус II хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийг 5 дахин, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 3 дахин нэмэх шийдвэр гаргасан. 

Уг шийдвэр 2025 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 5 сарын 31-нээс өмнө татваруудаа төлөх ёстой юм. 

Хэрвээ энэ хугацаанд татвар, төлбөрөө төлөхгүй бол торгуулж, бүр цаашлаад автомашинаа унах эрхгүй болно. 

Үүнээс гадна 6 сарын 1-нээс эхлэн сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн, экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаар олгох аж. 

Өөрөөр хэлбэл, та 2015 оноос өмнө үйлдвэрлэсэн автомашин худалдан авах эрхгүй болж, худалдан авсан ч улсын бүртгэлд бүргүүлж, дугаар авах боломжгүй болох юм. 

Улсын бүртгэлийн дугаарыг ч хэд хэдэн шалгуур үзүүлэлтийн дагуу олгож байгаа. Үүнд: 

  1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
  2. Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.5, 25.2.1, 25.2.4, 25.2.5-д заасан төлбөрөө барагдуулсан байх;
  3. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан  зөрчлийг болон торгох шийтгэлийг барагдуулсан байх;
  4. Жолоочийн даатгалын  тухай хуулийн 5.1 дэх хэсгийн дагуу даатгуулсан байх;
  5. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь  “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
  6. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;
  7. Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх;
  8. Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх.

Тодруулбал, дээрх 8 шалгуур үзүүлэлтээс 6, 8 дахь хэсэгт заасан хоёр шалгуур үзүүлэлтийг 2025 оны 6 сарын 1-нээс дагаж мөрдөх юм. 

Мөн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно:

  1. Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар нь;
  2. Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл нь бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө байх;
  3. Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн он буюу хамгийн сүүлд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл өмнө нь байх;
  4. Зүүн гар талдаа жолооны хүрдтэй бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
  5. Шалгуур үзүүлэлтийн дагуу эхний сар улсын дугаар авч чадаагүй жагсаалтад байгаа иргэн, хуулийн этгээдийн дараалал нь дараа сарын хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээдийн өмнө байх зэрэг юм. 

Ийнхүү 6 сарын 1-нээс өмнө торгууль, татвараа төлж байж хөдөлгөөнд оролцоно. Мөн 6 сарын 1-нээс хойш сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэсэн машин авч байж дугаартай болох нь ээ.

Сэтгэгдэл үлдээх

Smartcar нтр дээрээ татвараа үүсгэхгүй байж яаж төлүүлэх гээд байгаан

булгаа

Дэмжих үү?

0 0

Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэсэн машин авах гэхээр өндөр үнэтэй чадал хүрэхгүй хэцүүхэн л юм бндаа ард түмнийхээ амь амьжиргааг бодож үз

Хан шувуу

Дэмжих үү?

0 1

Улсын дугаар хадгалах шилжүүлэх үйлчилгээ нь ЗТХЯ-ны сайдын баталсан журмаар зохицуулж байгаа харин Нямбаагийн гаргасан шийдвэрээр суудлын автомашинд дугаар олгохгүй байгаа шдээ

Зочин

Дэмжих үү?

0 1
Newsletter Subscribe