Америк аялагчийн хулгайд алдсан дугуйг олж өгчээ

Ц.Чимэдцэеэ
2025-05-27

АНУ-ын аялагч, 32 настай Кэйлэб Хайнер (Caleb Heiner) Монгол Улсад дугуйгаа алдсан тухайгаа инстаграм хаягтаа хуваалцжээ.

Энэ талаар тодруулахад, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Хэргийг илрүүлж, эд зүйлийг нь хүлээлгэж өгсөн байна” хэмээн мэдээлсэн юм.

Кэйлэб Хайнер Хятад, Монгол, Төв Азийг дамнан 10,000 км дугуйгаар аялах зорилготой адал явдал эрэлхийлэгч юм. Тэр дугуйн аяллаас гадна гүйлтийн спортод сонирхолтой бөгөөд 2023 онд Австралид зохион байгуулагдсан Bondi to Manly Ultra 80 км-ийн тэмцээнд 97-рт орж байжээ.

Одоогоор инстаграм хаягтаа 4200 гаруй дагагчтай 4 цагийн өмнө “Хулгайч баригдсан, дугуйгаа буцааж авсан” хэмээн стори оруулсан байна.

Түүний дараагийн зогсоол нь Пакистан улс.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe