БНСУ-ын алдарт BigBang хамтлагийн дуучин, ая зохиогч, бүжигчин Taeyang 1988 оны 5 сарын 18-нд төрсөн. Өдгөө 37 настай. Түүний жинхэнэ нэрийг Dong Yong Bae гэдэг бөгөөд 173 см өндөртэй. Тайзны нэр болох Taeyang нь солонгосоор “нар” гэх утгатай аж. Тэрбээр 12 настайгаасаа хойш 6 жилийн турш YG энтертайнментад бэлтгэгдэн, 2006 онд BigBang хамтлагт дебют хийж байв. Харин 2008 онд анхны бие даасан уран бүтээлээ гаргаж байжээ.
Нийтлэлийг зургаар үзэх бол энд дарна уу.
Түүний амжилтын түүх
- Taeyang 2014 онд хоёр дахь студийн цомог болох Rise-аа гаргасан бөгөөд АНУ-ын Billboard 200 жагсаалтын 112-т бичигдэж, солонгос гоцлол дуучны хамгийн өндөр чансаатай цомог болж байв.
- Түүнчлэн түүний гол сингл болох "Eyes, Nose, Lips" дуу нь Billboard K-pop Hot 100-д 1-т бичигдэж байжээ.
- "Eyes, Nose, Lips" нь 2014 онд Өмнөд Солонгосын хамгийн алдартай дуунуудын нэг байсан бөгөөд MAMA Awards, Melon Music Awards, Golden Disc Awards-ын “Оны шилдэг дуу”-гаар шалгарч байв.
- 2017 онд гаргасан түүний гурав дахь студийн цомог болох “White Night” нь Billboard-ийн Дэлхийн дижитал цомгийн 1-рт бичигдэж, хоёр долоо хоногийн турш тэргүүлсэн амжилтыг үзүүлжээ.
- Тэрбээр Golden disk awards-аас 2 удаа, Korean music awards-аас 3 удаа, Melon music awards-аас 3 удаа, MAMA шагнал гардуулах ёслолоос 4 удаа шагнал хүртэж байв.
- Түүнчлэн 2011 онд нетизенчүүдийн саналаар оны шилдэг эрэгтэй уран бүтээлч болсон байдаг.
- Мөн тэрбээр 2018 оны Пёнчан өвлийн олимпын хүндэт элчээр сонгогдон, БНСУ-ыг дэлхий дахинд алдаршуулах үүрэг хүлээсэн юм.
- Taeyang 2008, 2010, 2017 онд 3 удаа GQ сэтгүүлийн БНСУ-ын шилдэг залуугаар шалгарав.
- 2014 онд БНСУ-ын үлгэр дуурайлал үзүүлэхүйц 144 алдартныг хамруулсан судалгаагаар 5-рт жагсаж байв.
- Түүний одоогийн нийт хөрөнгө 40 сая долларт хүрсэн гэх тооцоо бий.
"Eyes, Nose, Lips" дууны эзэн
- Taeyang 2013 оноос эхлэн жүжигчин Min Hyo Rin-тэй болзож эхэлсэн бөгөөд хосууд 2018 оны 2 сарын 3-нд хуримаа хийжээ.
- Тэд Taeyang-ын “1AM” дууны зураг авалтын үеэр танилцаж байсан ба алдарт "Eyes, Nose, Lips" дуугаа түр хугацаанд салсан байх үедээ найз охин Min Hyo Rin-дээ зориулж байжээ.
- Хосууд 2021 оны 12 сарын 6-нд анхны хүүгээ өлгийдөн авчээ.
Taeyang Монголд
Түүнийг бодитоор харж, хит дуунуудыг нь даган дуулахыг хүсвэл 6 сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнг зориорой.
Тасалбар худалдаалах албан ёсны линк: https://shoppy.mn/products/superconcert-250621
Тасалбарын ангилал ба борлуулалтын хугацаа:
- Mid Bird: 165,000₮ (05.02 ~ 06.08)
- General Admission (GA): 225,000₮ (Mid Bird дууссаны дараа)
- Super Fan Experience: 375,000₮ (*500 тасалбар үлдсэн)
6-р сарын 21-нд
Төв Цэнгэлдэх Хүрээлэнд
Ерөнхий зохион байгуулагч: EVANDIS Entertainment / EVANDIS LLC
Жич: Тасалбар дуусмагц борлуулалт хугацаанаас үл хамааран хаагдана.
Сэтгэгдэл үлдээх