Жүжигчин Т.Энэрэлийн төрсөн өдөр тохиож байна

Ц.Чимэдцэеэ
2025-05-26

“Гурван найз”, “Хайр эргэсэн хавар”, “Сүрэг”, “Шар гэгээ” зэрэг киногоороо олонд танигдсан жүжигчин бүсгүй Т.Энэрэл "Ододтой бүжиглэе" шоуны сүүлийн улирлын гялалзсан од байж, цом хүртсэн юм.

Түүний талаар нөхөр О.Итгэл нь ийнхүү бичжээ.

5-р сарын 24-нд "Гэгээн Муза" цом авлаа

5-р сарын 25-нд "Ододтой бүжиглэе" цом авлаа

5-р сарын 26-нд хань минь төрсөн өдрийн мэнд хүргэе! Чамаар би гоёдог, чамаар би чимдэг юм. Гайхалтай хань, гайхалтай ээж, гайхалтай охин, гайхалтай жүжигчин, гайхалтай бүжигчин, гайхалтай уран бүтээлч!! Үнсье!

Жүжигчин бүсгүй "Ододтой бүжиглэе" шоуны ялагчаар тодорч, 50 сая төгрөгийн урамшууллаа гардан авсан ба түүнийгээ "Зүрх мартахгүй" төсөлд хандивласан талаараа цахим хуудаснаа нийтэлжээ. Мөн түүний хүү 3 жил өмнө зүрхний хагалгаанд орж байсан талаар дурдсан байна.

Т.Энэрэл 2010 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөнөөс хойш Төв аймгийн “Монгол туургатан” театрт ажиллаж, олон бүтээлд оролцсон.

Түүний өвөө нь “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөөгийн дүрээрээ олонд танигдсан нэрт жүжигчин Б.Дашдаваа юм.

Т.Энэрэл өөрөө өвөөгийнхөө уран бүтээлийг хүндэтгэн, түүний нэрийг өндөрт өргөж явахыг зорьдог гэдгээ илэрхийлсэн байдаг.

Түүний уран бүтээлийн амжилтуудаас дурдвал,

  • 2025 оны 5-р сарын 24-нд “Гэгээн Муза-18” наадмын драмын төрөлд “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийн Констанция Бонасьегийн дүрээр “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртсэн.

  • 2025 оны 5-р сарын 25-нд “Ододтой бүжиглэе” шоуны хоёрдугаар улирлын ялагчаар бүжигчин Б.Батманлайтай хамт тодорсон.

  • 2025 оны 5-р сарын 26-нд түүний төрсөн өдөр тохиож, нөхөр нь түүнд зориулан “Чамаар би гоёдог, чамаар би чимдэг юм” хэмээн сэтгэл хөдөлгөм мэндчилгээ дэвшүүлсэн.

Түүний нөхөр О.Итгэл нь жүжигчин, найруулагч бөгөөд “Шадар гурван цэрэг” жүжгийн найруулагчаар ажиллаж, 2023 оны “Гэгээн Муза” наадмын “Шилдэг найруулагч”-аар тодорсон билээ.

Сэтгэгдэл үлдээх

Энэ цагийн эгэлгүй авъяасаараа тодорч гарч ирж буй тод од юмдаа..

Учрал

Дэмжих үү?

0 0

Энэрэл охинд баяр хүргэе сайн ч жүжигчин, сайн ч бүжигчин, сайн ч ээж, сайн ч хань. гэдэг нь үнэн гэж бодож байна цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье

Даваамаа

Дэмжих үү?

0 0

Яах ч аргагүй уйлж инээж үзэгчдийг байлдан дагуулсаар шоуны аврагаар тодорлоо доо мундаг бүсгүй.

Зочин

Дэмжих үү?

0 0

Инээд, аз жаргал цацруулсан хөөрхөн охин минь өшөө их амжилт хүсье

С.гэсэрмаа

Дэмжих үү?

2 0

Үнэхээр л буслын төлөө гэсэн сэтгэл нь бороо шиг асгараасай.❤️Инээд цалгиулсан мундаг эгч шүү.✨

Болд

Дэмжих үү?

1 0

Үнэхээр гайхалтай мундаг бүсгүй юма. Энэ бүх сайн сайхан зүйл буцаад бороо шиг асгах болтугай гэж ерөөе дө. Түүний нөхөр Итгэл ах ч гэсэн мундаг юмаа.

Баасанцэрэн

Дэмжих үү?

1 0
Newsletter Subscribe