Ц.Туваан: Шатахууны үнийг урьдчилан мэдэгдэлгүй, үндэслэлгүйгээр нэмсэн нь тогтоогдвол торгууль ногдуулна

.Graph
2025-05-26

Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар “Шунхлай” компани АИ92 шатахуунаас бусад түлшний үнээ буулгажээ. 

Энэ талаар АҮЭБ-ын сайд Ц.Туваан “Одоогийн байдлаар “Шунхлай” ХХК АИ92 төрлийн шатахуунаас бусад төрлийн түлшний үнээ 200 төгрөгөөр бууруулсан буюу хуучин үнэ дээр нь аваачсан. Бусад компаниуд үнээ бууруулаагүй байна. АҮЭБЯ-ны дэргэдэх үнийн зөвлөл хуралдаж байна. 

АИ92 түлшний хувьд долларын өсөлтөөс үүдэлтэй ханшийн зөрүү үүссэн нь үнэн. Гэхдээ дизель түлш тонн тутамд 100 доллароор буурсан буюу ашиг алдагдлаа нөхөх хэмжээнд байгаа учраас үнэ нэмэх нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шатахууны үнийг урьдчилан мэдэгдэлгүй, үндэслэлгүйгээр нэмсэн нь тогтоогдвол шатахуун түгээх компаниудад ШӨХТГ-аас торгууль ногдуулна" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe