Хэн, ямар шалтгаанаар ажлаа өгсөн бэ

Ц.Чимэдцэеэ
2025-05-23

Монгол Улсын 23 дахь Ерөнхий сайдаас 32 дахь Ерөнхий сайд хүртэл хэн, ямар шалтгаанаар ажлаа өгч байсныг тоймлон хүргэе.

С.Баяр (2007–2009)

  • 2009 онд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн.

С.Батболд (2009–2012)

  • 2012 оны УИХ-ын сонгуулиар МАН-д олонхын суудлаа алдсан нь Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шалтгаан болсон.
  • Ийнхүү сонгуулийн дараа бүрэн эрхийн хугацаа нь дууссан.

Н.Алтанхуяг (2012–2014)

  • Нам доторх зөрчил, эдийн засгийн хүндрэл, авлигын эсрэг тэмцэл зэрэгтэй холбоотойгоор УИХ-аар хэлэлцэж, олонхын саналаар огцруулсан.
  • Түүний Засгийн газар 2014 онд огцорсон.

Ч.Сайханбилэг (2014–2016)

  • "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Оросын талаас худалдан авахдаа УИХ-аар хэлэлцэлгүй хэмээн олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж, Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн.
  • Ийнхүү 2016 оны сонгуулийн дараа бүрэн эрхийн хугацаа нь дууссан.

Ж.Эрдэнэбат (2016–2017)

  • Засгийн газрын зарим гишүүд концессын гэрээг хамаарал бүхий компаниудад олгосон гэх асуудал дэгдэж, Ж.Эрдэнэбат өөрөө энэ асуудалтай холбоогүй гэдгээ мэдэгдсэн ч УИХ-ын гишүүдийн 57.5% нь түүнийг огцруулахыг дэмжсэн.
  • Түүний тэргүүлсэн Засгийн газар 2017 оны есдүгээр сард огцорсон. 

У.Хүрэлсүх (2017–2021)

  • COVID-19-ийн халдвар авсан эхийг нярайн хамт хүйтэнд, углааштай зөөвөрлөсөн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, иргэд бухимдан жагсаал зохион байгуулсан.
  • Энэ жагсаалын дараа Ерөнхий сайд Хүрэлсүх хариуцлага хүлээн сайн дураараа огцрохоо мэдэгдэн 2021 оны 1-р сарын 21-нд огцорсон.

Л.Оюун-Эрдэнэ(2021-2025)

  • Түүний хүү О.Тэмүүлэн найз бүсгүйдээ 300 гаруй сая төгрөгөөр машин, үнэт эдлэл, мөнгө бэлэглэсэн нь Л.Оюун-Эрдэнийн ХОМ-ээс давсан зарлага байгаа талаар олны анхаарал татсан.
  • Ийнхүү олон нийт 10 өдрийн турш эсэргүүцэн жагсаж байна. Одоогоор огцрох хүсэлтээ өөрөө өгөхөө мэдэгдээд буй юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe