Далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест уулын оргилд өнөөдөр өглөө буюу 5 сарын 19-ний 06:45 цагийн үед уулчин Ч.Ариунзул амжилттай гарлаа.
Тэрбээр Эверестийн оргилд гарсан Монголын 17 дахь уулчин болж байгаа бөгөөд өчигдөр А.Баттогтох, Б.Батхишиг нар тус уулын оргилд Монгол Улсын төрийн далбааг мандуулсан юм.
Уулчин Ч.Ариунзул өдгөө дөрөвдүгээр кемп руу бууж байгаа талаар мэдээлэл бидэнд ирлээ. Эверестийн оргилд Монголын уулчин (гавьяат тамирчин Г.Өсөхбаяр) анх мөрөө гаргаснаас хойш 20 жил өнгөрсөн ба Эверестийн оргилыг эзэлсэн анхны монгол эмэгтэй уулчин нь гавьяат тамирчин Б.Гангаамаа (2 дахь монгол уулчин) болсон билээ.
Дэлхийн зулайд өмнө нь манай улсаас:
Сэтгэгдэл үлдээх