Л.Оюун-Эрдэнэ Хамтарсан засгаа унагаж, өөрөө эрх мэдэлд үлдэх санал гаргасан ч Ерөнхийлөгч дэмжсэнгүй

.Graph
2025-05-19

Улс төрд болж буй үйл явдалтай холбогдуулан УИХ-ын дахь МАН-ын бүлгийн хуралдаан ширүүхэн болж өнгөрчээ. Хуралдаанд тэр бүр оролцоод байдаггүй намын удирдлагууд оролцсон бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй нөхцөл байдалтай холбогдох тайлбараа намын бүлэгтээ өгсөн байна.

Түүний хувьд хүүтэй нь болон өөртэй нь холбогдож буй хөрөнгө нотлох асуудлыг хувь хүнийхээ журмаар хууль хяналтын байгууллагад шалгуулна гэдгээ илэрхийлсэн. Үүнтэй нь холбогдуулан зарим гишүүн улс төрийн нүүдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулсны дараа болох нь зүйтэй гэх байр суурийг илэрхийлсэн аж.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хамтарсан Засгийн газрын өнгөрсөн хугацааны ажилд үр дүн гарсан эсэхийг МАН-ын шат шатны байгууллагаар хэлэлцүүлэх саналыг гаргасан байна. Хэрэв үр дүн гарсан гэж үзвэл Хамтарсан Засгийн газрыг хэвээр үлдээнэ. Харин МАН-ын шат шатны байгууллагуудаас үр дүн гараагүй гэж үзвэл МАН дангаар засаглах боломжтой талаар ярьсан байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар МАН-ын УЗ-ийг ойрын хугацаанд хуралдуулж, намын бага хурлын тов гаргуулна. Бага хурлаар Хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэхээр болсон" хэмээн мэдээлсэн. 

Одоогийн байдлаар УИХ дахь ХҮН намын зөвлөл Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг дэмжсэн хэвээр байгаагаа илэрхийлсэн билээ. 

Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзахаар өрөөнд нь орсон бөгөөд UBN сайт "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд "Өөрөө ажлаа өг" хэмээн хэлсэн гэх мэдээллийг хүргэжээ.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Хамтарсан Засгийн газраа золиод ч хамаагүй өөрөө засаглая гэх саналтай байгаа ч МАН дотроо нөлөө ихтэй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талаас ажлаа өгөхийг шаардаж буй байдал харагдаж байгаа юм. 

Тэгвэл Засгийн газар огцрох эсэх асуудал өнөө, маргаашгүй шийдэгдэнэ гэх "бор шувуу" Төрийн ордонд нисээд эхэлжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Oyunerdene mongoliig avragchiin durd toglood odoo ter olygarh buleglel ntr gej bulterdegee ooroo bolih heregtei. Hagartlaa bayjaad , erh medleesee salah ih durgui baina daa. Anh l hudlaa yarij garjsen

Ashguidee

Дэмжих үү?

4 0
Newsletter Subscribe