Б.Баярбаатар: Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолж чадахгүй бол МАН-аас хөөгдөх дүрэмтэй

.Graph
2025-05-16

УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас хэвлэлүүд ойрын өдрүүдэд болоод буй асуудлаар асуулт асууж, хариулт авав.

Тэрээр УИХ-ын гишүүнээс гадна УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргын албан тушаалыг хашдаг. МАН-ын Хяналтын ерөнхий хороо нь МАН-ын дүрмийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага бөгөөд тэр дундаа намын гишүүнийг намаас түдгэлзүүлэх, хөөх асуудлыг хариуцдаг юм.

Тэгвэл Б.Баярбаатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн асуудалд дараах хариултыг өглөө. 

Тэрээр "Хамгийн түрүүнд Ерөнхий сайд өөрөө тайлбар хийх хэрэгтэй. Орлогоосоо давсан зарлагатай юм уу гэдгийг бид нар нотолж чадахгүй. Хууль хяналтын байгууллага нь тогтооно. Ерөнхий сайд гэдэг утгаараа АТГ шалгаж, дүгнэх ёстой. Миний хувьд, хэвлэл мэдээллийн л мэдээлэлтэй байна. Харин Л.Оюун-Эрдэнэ дээр УИХ-ын гишүүнийх нь хувьд ямар нэг гомдол ирээгүй. Гомдол ирвэл албан ёсоор холбогдох ажлыг хийнэ.

МАН-ын хувьд Монголдоо анх ёс зүйн зөрчлийг дүрэмдээ оруулсан нам. Манай дүрэмд зааснаар уг асуудалд намын гишүүнээс түдгэлзүүлэхээс эхлүүлээд эрүүгийн хариуцлага хүлээсэн тохиолдолд намаас гарсанд тооцох шийдвэрийг гаргана" гэлээ. 

МАН-ын дүрмийн 6.5.2-д зааснаар намаас сонгогдсон буюу томилогдон төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол намаас гарсанд тооцно.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe