Ерөнхий сайд болон түүний хүүтэй холбогдох гомдлыг АТГ бүртгэж авчээ

.Graph
2025-05-14

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн нартай холбогдох асуудлаар иргэн Ш.Оюунбат, Ц.Лут-Очир нар өчигдөр АТГ-т өргөдөл гаргасан

Тус өргөдөлд “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн нар, худ ургийн холбоотой Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын цахим орчинд тархсан хэрэглээний зардлын байдал нь АТГ-ти мэдүүлсэн ХОМ-тэй нийцэхгүй, тухайн өндөр үнэтэй зарлагыг авлигын мөнгөөр төлсөн, мөнгө угаасан байж болзошгүй байгаа тул хуульд заасан үүргийнхээ дагуу тухайн мэдээллийн мөрөөр хэрэг үүсгэн шалгаж өгнө үү. Хавсралт 33 хуудас материал” гэж бичжээ. 

Энэ талаар АТГ-аас тодруулахад, “Өчигдөрхөн ирсэн гомдол тул хүлээн авч, бүртгэж байна. Гомдол ирсэн өдрөөс хойш хуулийн хугацаандаа /14 хоног/ шалгана. Одоогоор чиг үүргийнхээ хүрээнд аль нэгж рүү шилжүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Шалгалт дуусах үед хэрэг бүртгэлийн хэрэг нээх, татгалзах, холбогдох байгууллагад шилжүүлэх эсэх нь  тодорхой болно гэсэн юм.

Гэвч сарын өмнөхөн буюу 4 сарын 2-нд АТГ-ын дарга З.Дашдавааг Ерөнхий сайдын саналын дагуу улираан томилсон. Тиймээс Ерөнхий сайдын өөрийнх нь томилсон хүн түүнийг шалгаж чадах уу гэх эргэлзээ нийгэмд үүсээд байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe