АН-ын гишүүн Ц.Уянгыг Бангкок дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр нэр дэвшүүлэх санал гаргажээ

.Graph
2025-05-14

Эдийн засаг, хөгжлийн яамнаас Ардчилсан намын гишүүн Ц.Уянгыг Бангкок дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр нэр дэвшүүлэх саналыг гаргасан байна.

Ийнхүү Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулах хүсэлт бүхий албан бичгийг 2025 оны 4 сарын 17-нд АТГ руу явуулжээ.

Ц.Уянгаас гадна Анкара, Брюссель, Вашингтон, Канберра, Нурсултан, Астана, Оттава, Сингапур, Сөүл, Токио, Эль-Кувейт, Хонконг дахь элчин сайдын яамны зөвлөхүүд болон Эрхүү дэх Консулын газрын Консулд нэр дэвшүүлж буй хүмүүсийн ХАСУМ-ыг хянуулахаар АТГ-т хүргүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe