Хосууд салахаар тэр их хайр болон бэлэг нь хаачдаг вэ

Ц.Чимэдцэеэ
2025-05-14

Улс төрчийн том хүү 75 сая төгрөгийн үнэ бүхий мөнгө, эд зүйлийг найз охиндоо бэлэглэсэн нь олон нийтэд ил болон.

Дагаад багагүй хэл ам, шуугиан дэгдээд байгаа юм. Тэгвэл хосууд энэ их хэл ам, шуугианыг даахгүй саллаа гэхэд бэлэглэсэн 75 төгрөгийн үнэ бүхий мөнгө, эд зүйлээ буцаан авахыг шаардаж болох юм.

Тэгвэл Иргэний хуульд эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээ байгуулсанд тооцдог. 

Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн эсвэл бэлэглэгчийн, түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан тохиолдолд л бэлгийг буцаан авах үндэслэлтэй.

Иймд "ард түмний бэр"-ийн цахим сүлжээнд байршуулсан бэлгийн зураг, бичвэр  улстөрчийн хүүг ноцтой гомдоосон үйлдэл эсэхийг шүүх тогтоох хүртэл 75 сая төгрөгийн мөнгө, эд зүйл бэртэй үлдэх аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe