Израилын цэргүүд Нассерын эмнэлгийг бөмбөгдөж, хоёр өвчтөн амиа алджээ

.Graph
2025-05-13

2024 оны эхээр Нассерын эмнэлэгт Израилын арми шалгалт хийж, эмнэлгийг Хамас бүлгийн  “баз” гэж үзэн цэргийн ажиллагаа явуулсан тухай мэдээлэл гарч байсан. Харин өнөөдөр өглөө Израилын цэргүүд Хан Юнис дэх Нассер эмнэлгийг бөмбөгдөж, хоёр хүн амиа алдаж, бусад хэд хэдэн өвчтөн болон ажилтнууд шархадсан байна. Энэхүү халдлага нь Израилын арми Газын өмнөд хэсэгт байрлах хамгийн том эмнэлгийн байгууламжийг бөмбөгдсөн анхны тохиолдол биш юм.

Өнгөрсөн сард Израилын цэргүүд өнөөдөр халдлагад амиа алдсан Палестины сэтгүүлч Хассан Аслих руу халдаж, эмнэлгийн гаднах хэвлэл мэдээллийн майхныг бөмбөгдсөн байна. Тодруулбал Израилын арми Хассан Аслихыг 10-р сарын 7-нд ХАМАС бүлгийн Израил руу хийсэн халдлагад оролцсон гэж буруутгаж байжээ. Ингээд дөрөвдүгээр сард тус байгууламжид болсон агаарын цохилтын дараа Аслих сар орчим хугацаанд эмнэлэгт хэвтэж байсан гэдгийг Нассер эмнэлгийн эмч баталсан байна.

ХАМАС-ын удирддаг засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны захирал Исмаил аль-Тхавабта Израил Аслихыг буруутгаж байгаа нь худал гэж мэдэгдэж, Аслихтай улс төрийн ямар ч холбоогүй гэж мэдэгдэж байсан юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe