Филиппиний ерөнхийлөгч асан хорих газарт саатуулагдаж байх үедээ хотын даргаар сонгогдлоо

.Graph
2025-05-13

Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутерте хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр Олон улсын эрүүгийн шүүхэд саатуулагдаж байсан юм. Тодруулбал төрийн эрх барьж байх хугацаандаа хууль бус мансууруулах бодисын бүлэглэлүүд, гэмт хэрэгтнүүдтэй хийсэн дайныхаа үеэр гэм зэмгүй олон мянган хүний аминд хүрсэн хэмээн өнгөрсөн гуравдугаар сард баривчлагдсан юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Филиппин улсад завсрын сонгууль болсон. Харин албан бус мэдээллээр саналын хуудасны 80 хувийг тоолсон дүнгээр Дутерте Давао хотын даргад сонгогдсон байна. Олон мянган хүний ​​аминд хүрсэн цуст “хар тамхины эсрэг дайн”-ыхаа төлөө гуравдугаар сард Гаагт саатуулагдсан Дутерте Давао хотын даргын сонгуульд хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө найм дахин илүү санал авч ялалт байгуулжээ.

Улс орон даяар явагдсан энэхүү завсрын сонгуулийн үеэр ялалт байгуулсан 80 настай Родриго Дутерте гэмт хэргийг таслан зогсоож, "Дутерте Харри" болон "Шийтгэгч" гэсэн хочтой байсан бөгөөд тус хотод үүгээрээ ихээхэн нэр хүндтэй байдаг аж.  

Дутертегийн хуучин фэйсбүүк хаяг дэмжигчдийн баяр хүргэсэн сэтгэгдлүүдээр дүүрэн байсан бөгөөд зарим нь түүнийг ард түмэндээ үйлчлэхийн тулд эргэн ирэхийг уриалсан байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe