Samsung компани ердөө 5.8 миллиметр нимгэн, 163 грамм жинтэй Galaxy S25 Edge төхөөрөмжийг худалдаанд гаргасан нь зах зээл дээрх хамгийн нимгэн ухаалаг гар утас болж байна. Samsung-ийн S25 Edge нь 6.7 инчийн дэлгэцтэй бөгөөд энэ нь Galaxy S25+-тэй адил боловч нимгэн, хөнгөн юм. Мөн уг утас нь хос камерын систем болон Samsung-ийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны функцуудыг багтаасан байна.
“S25 Edge” загвар нь илүү авсаархан гар утас хэрэглэхийг эрмэлздэг 20-30 насны хэрэглэгчдийн хэрэгцээг хангах зорилготой ажээ. Энэхүү утасны үнэ 1099 ам.доллар бөгөөд тавдугаар сарын 30-нд худалдаанд гарах юм байна.
Apple компани iPhone 17 Air гэх нимгэн хувилбарыг гаргахаар зэхэж буй учир Samsung хамгийн ойрын өрсөлдөгчийнхөө өмнө нимгэн загвар гарахыг хичээж магадгүй тухай Блүүмбэрг өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл шинжээчдийн үзэж буйгаар “Apple”-ээс цаг хугацааны хувьд өрсөх зорилготой байсан гэдгийг онцолсон юм.
Сэтгэгдэл үлдээх