Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар өнгөрсөн оны энэ өдөр 11:57 цагт Эверестийн оргилд гарч, эх орныхоо тугийг мандуулсан байдаг.
Тэд зорьсондоо хүрч, хүсэл мөрөөдлөө биелүүлээд, бууж явахдаа харамсалтайгаар амиа алдсан юм.
Монголоос анх удаа хүчилтөрөгчгүй, хөтөчгүйгээр Эверестэд авирч, түүх бүтээсэн тэдний эр зориг, гавьяаг үнэлэн Олон улсын хэмжээний мастер цолыг нэхэн олгох шийдвэрийг Монголын Уулчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүд баталж байв.
Тэгвэл өнөөдөр бид уулчдынхаа алдар гавьяаг нэхэн санаж, нэрийг нь өндөрт өргөх учиртай билээ.
Дэлхий дахинаа Эверестийн оргилтой холбоотой мэдээ, мэдээллийг түгээдэг Everest Today цахим хуудас ч мөн тэдний зургийг байршуулан хүндэтгэл илэрхийлжээ.
Дэлхийн дээвэр хэмээгддэг Гималайн нурууны цаст оргилыг Нипалаар "Жомолунгма" буюу “оройн дээд” гэдэг. Энд 300 гаран уулчин амиа алдсан хэмээн тэмдэглэгдсэн аж.
Сэтгэгдэл үлдээх