Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан өчигдөр АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслол болжээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож, ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зүтгэж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч нарт талархал илэрхийлсэн байна.
Тус төв 4,846 м2 талбайтай, 100 гаруй өрөөтэй, найман давхар. Мөн хоол, сэргээн засахуй, хэл засал, төрөлжсөн сувилахуйн ур чадвар хөгжүүлэх эмнэл зүйн дуураймал орчин, нийгмийн эрүүл мэндийн сувилахуй, судалгаа, инновац, бие даан суралцах төв зэргээр бүрдэх аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ийнхүү санаачилга гаргасан байна.
Түүнчлэн барилгын ажлыг хурдан шуурхай, чанартай гүйцэтгэж, 2026 оны “Олон улсын сувилагчдын өдөр” ашиглалтад оруулахын төлөө холбогдох яам, төрийн байгууллагууд онцгой анхаарахыг чиглэл болгожээ.
Сэтгэгдэл үлдээх