Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төслийн мэдээллийг олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулах шаардлага үүсээд байна.
Энэ талаар УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хэлэлцсэн байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "Чихрийн цаас үзүүллээ гээд чихэр өгөхгүй. Мега төслүүдээ ашигт малтмалаар бартердах санаагаа дэмжүүлэхийн тулд гишүүдийн хүссэн дайвар төслийг шингээж өгөөд байгаа нь зүгээр л чихрийн цаас үзүүлж байгаа хэрэг. Эцэстээ Монгол дийлэхээ болино" хэмээн хэлжээ.
Учир нь манай улсын эдийн засаг, Засгийн газрын хэрэгжүүлэх чадамж зэргээс харгалзан ихээхэн эргэлзээ үүсгэж буй.
Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нүүрс, зэс зэрэг ашигт малтмалаа гаргаж, оронд нь мега төслүүдээ дэмжүүлэх тухай зохицуулалт байсан нь анхаарах шаардлагатай асуудал болсон юм.
Бодлогын хэмжээнд УИХ-ын гишүүдийн санал, шүүмжлэлд үндэслэн мега төслүүдийн хэрэгжилтийн явцыг судлах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд санал, дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрөгч сарын 30-нд байгуулахаар болжээ.
Сэтгэгдэл үлдээх