Их Британи, Франц, Герман, Польшийн удирдагчид ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан даваа гараг гэхэд 30 хоногийн хугацаатай гал зогсоохыг болзолгүй хүлээн зөвшөөр, эс тэгвээс хориг арга хэмжээ авч, зэвсгийг улам нэмэгдүүлнэ гэх шаардлагыг тавьсан ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин татгалзсан байна.
Гэсэн хэдий ч энэ долоо хоногт шууд хэлэлцээ хийхийг санал болгосон гэж The Guardian бямба гарагт мэдээлсэн. Тодруулбал Киевийн эрх баригчдад пүрэв гарагт, Истанбулд хэлэлцээ хийхийг Оросын ерөнхийлөгч санал болгосон байна. Мөн Путин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай ням гарагийн орой хэлэлцээг хөнгөвчлөх талаар ярилцана гэж Аль Жазира мэдээлсэн юм.
5-р сарын 12-ноос эхлэн Оросыг бүрэн бөгөөд урт удаан хугацаанд гал зогсоох хэлэлцээрийг баталгаажуулж, яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэнэ гэж Украин хүлээж байна гэж Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Ням гарагт мэдээлсэн тухай The Kyiv Independent сонин мэдээллээ. Мөн Украины Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ирэх пүрэв гарагт Стамбулд биечлэн уулзаж, дайныг зогсоох асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Мөн Зеленский "X" дээрх нийтлэлдээ "Хүн амины хэргийг сунжруулах нь утгагүй. Би Путиныг пүрэв гарагт Туркэд хүлээж байх болно. Хувь хүнийхээ хувьд" гэж бичжээ.
Сэтгэгдэл үлдээх