Чуулган: Гурилын импортын татварын тарифыг буцаан тогтоох эсэхэд санал хураана

Ц.Чимэдцэеэ
2025-05-09

Хаврын чуулган үргэлжилж байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 70 гишүүн ирж, 55.6 хувийн ирц бүрдсэнийг танилцуулснаар хуралдаан эхэллээ.

Тов ёсоор дараах дөрвөн асуудлыг хэлэлцэнэ. Үдээс өмнөх хуралдаан 10.00 цаг эхэлж, Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт  90 минут үргэлжилнэ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут үргэлжлээд завсарлана.

Үдээс хойш хуралдаан 14.00 цагт эхэлж, Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут үргэлжилнэ. Ийнхүү гурилын импортын татварыг тэглэсэн хуулийг хүчингүй болох эсэхийг өнөөдөр УИХ-ийн гишүүдээс санал хурааж шийдэх юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe