“Татар” хамтлагийн реппер Дугарын Мөнхчулуун 1984 оны 5 сарын 8-ны өдөр төрсөн бөгөөд өнөөдөр түүний 41 насны төрсөн өдөр тохиож байна.
Тэрбээр төрсөн өдрөөрөө Д.Мөнхчулуун гэх нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Энэ тухайгаа “Өнөөдөр засаг даргынх нь төрсөн өдөр тохиож байна. Энэ өдөр Дугарын Мөнхчулуун нэр дээрээ өөрийн нийгмийн овог болох ТАТАР нэрээ улсын бүртгэлд бүртгүүлж Дугарын Мөнхчулуун Татар боллоо. Бидний дууг дэмждэг бидэнтэй хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Их зүйлийг хийж бүтээж, Бусдын хайрыг хүндэлж явна аа” хэмээжээ.
Ташрамд, тэрбээр өнгөрсөн 2024 оны орон нутгийн сонгуульд Чингэлтэй дүүргийн 9-р тойрогт АН-аас нэр дэвшиж байсан юм. Харамсалтай нь 11380 хүний санал авч, 6-р байрт жагсан, НИТХ-ын төлөөлөгч болж чадаагүй билээ.
Сэтгэгдэл үлдээх