Засгийн газрын ээлжит хуралдааны мэдээллийг танилцууллаа.
Хуралдаанаар Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой маргааш тохиож буйтай холбоотой асуудлыг хэлэлцжээ.
Мөн агаар, усын шинжлэх олон улсын стандартыг хангасан лабораторийг бүсийн хэмжээнд байгуулахаар болсон талаар дуулгалаа. Улмаар уул уурхай салбарын үйл ажиллагаа, олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дурдав.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Гэр бүлийн хуулийг батлуулах, хамгааллын үйл ажиллааг, хэрэг хянан шийдвэрдлэх ажиллагааг боловсронгуй болгохыг Ерөнхий сайд даалгалаа. Мөн олон улсын болон дипломат төлөөлөгчийн газруудын аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Эрүүл ирээдүйг бий болгоход анхаарч ажиллана. Жирэмсний хяналтын тогтолцоог сайжруулах, цэцэрлэг, сургуулийн эрт илрүүлгийг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө.
Байгаль орчин, уур амьсгалын сайд С.Одонтуяа: Олон улсын стандартыг хангасан агаар, усны лабораторийг бүсийн хэмжээнд байгуулна. Хархорин хотод ногоон төгөл байгуулна. Улаанбаатар хотод айл бүр хашаандаа 5 мод тарих төсөл хэрэгжүүлнэ. Мод тарих төслийг энэ жил өргөн хүрээнд буюу 108 хорооны 8 мянган өрхийг хамруулна. Ингэхдээ ЖДҮ, мод тарьдаг иргэдийг дэмжинэ. Хүүхэд бүр байгаль хамгаалагч аяныг хэрэгжүүлнэ. Говийн бүсийн усны асуудлыг шийдэх судалгааны ажлын нэгж байгуулсан.
Боловсролын сайд П.Наранбаяр: Дотуур байрны нөхцөлийг сайжруулах, камержуулах чиглэлээр ажиллана. СӨҮЗ-ийн бие даасан байдлыг хангах, сургуулийн удирдах зөвлөлийн ажиллагаанд оролцуулах боломжийг бүрдүүлнэ.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Сум, дүүрэгт хүүхэд хамгааллын ажилтантай болсон. Хүүхдийн төлөө фондод 25 тэрбум төгрөг цугларсан. Захиран зарцуулах журмыг шинэчлэн баталсан. Хүүхдийн зуслан өмч хувьчлалын менежментийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Гэр бүлийг дэмжих тухай хууль боловсруулах ажлыг ойрын хугацаанд хийх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн.
Сэтгэгдэл үлдээх