Лэди Гагагийн тоглолтын үеэр баривчлагдсан хос LGBTQ хүмүүсийг онилж байжээ

.Graph
2025-05-06

Дуучин Лэди Гага өнгөрсөн бямба гарагт Бразилын Рио-де-Жанейро хотын Копакабана далайн эрэгт тоглолтоо хийсэн. Уг тоглолтыг үзэхээр Копакапанад 2.1 сая шүтэн бишрэгч нь цугласан байна. Гэвч тоглолтын үеэр халдлага үйлдэхийг санаархсан гэмт этгээдүүдийг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээс нь өмнө цагдаа нар барьж саатуулсан юм.

Тэгвэл ням гарагт Рио-де-Жанейро хотын Иргэний цагдаагийн газрын мэдээлснээр баривчлагдсан хоёр хүн LGBTQ хүмүүсийг онилж байжээ. Хос бямба гарагийн тоглолтын үеэр гар хийцийн тэсрэх бодис, Молотовын коктейль (спирт, бензин гэх мэт шатамхай шингэнийг лонхонд дүүргэхийг хэлдэг) ашиглан зохион байгуулалттай халдлага үйлдэхээр өсвөр насны хүүхдүүдийг оролцуулсан байна. Төлөвлөсөн халдлагын зорилго нь тоглолтын үеэр халдлага үйлдсэнээ нийгмийн сүлжээгээр цацан хандалт авахыг санаархал агуулсан гэж цагдаа нарын үзэж буй юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe