Бидний нууц подкастын Г.Номиндарь "20 минутын хот"-д ажиллаж байна

Ц.Чимэдцэеэ
2025-05-06

Хорин минутын хот Үндэсний хороог Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолоор үүсгэн байгуулжээ.

Тус хорооны ажлын алба 13 хүнээс бүрдэж буй юм.

Энэ дунд Юутүб(Youtube)-д 56 мянга гаруй дагагчтай "Бидний нууц" подкастын хөтлөгч, инстаграмд 28.5 мянга гаруй дагагчтай идэвхтэй залуусын төлөөлөл Г.Номиндарь буюу Номи Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.

Г.Номиндарь ШУТИС-ийг  Архитектор мэргэжлээр төгсөж, тасралтгүй 9 жил мэргэжлээрээ ажиллажээ.

Хорин минутын хот Үндэсний хороо нь хотын төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх бодлого, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлын эсрэг нэгдсэн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй.

Ажлын албанаас гадна тус хороо 16 гишүүнээс бүрдэх ба 13 нь УИХ-ын гишүүн байна.

1. Монгол Улсын сайд, Хорин минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн

2. Улсын Их хурлын гишүүн Ж.Алдаржавхлан

3. Улсын Их хурлын гишүүн Г.Лувсанжамц

4. Улсын Их хурлын гишүүн С.Цэнгүүн

5. Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр

6. Сангийн сайд Б.Жавхлан

7. Хууль зүй, Дотоод хэргийн сайд О.Алтангэрэл

8. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа

9. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан

10. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь

11. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү

12. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн

13. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар

Үүн дээр Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Од нар бүрэлдэхүүнд багтаж буй юм.

Харин хорооны гишүүн, нарийн бичгийн дарга, ажлын албаны даргаар МҮОНТ-ийн захирал асан Ц.Оюундарь ажиллаж байна.

Ташрамд дурдахад, Улаанбаатар хотыг тохижуулах чиг үүрэг бүхий хоёр ч институт ажиллаж байна. Ялангуяа сүүлийн үед 14 хоттой болно, болохгүй гэх маргааныг дагуулж, толгойны өвчин шахуу болсон нь "20 минутын хот" хэмээх үзэл баримтлалыг биежүүлж буйтай холбоотой аж.

Нөгөө институт нь 2024 оны НИТХ-ын 11 дүгээр сарын 29-ны хурлын дугаар 24/16 тоот тогтоолоор байгуулагдсан “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК юм.

Тус компани "Хотын иргэн бүр амьдрах, ажиллах, хөгжихөд шаардлагатай үйлчилгээг 20 минутын дотор алхаж хүрэх боломжтой хотыг "20 минутын хот" гэдэг" хэмээн тодорхойлж, хөгжлийн бодлоготоо тусгажээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe