Ерөө суманд гарсан гал даамжирч, Хан Хэнтийн нуруу, Минжийн хангай руу оржээ

.Graph
2025-05-06

Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт гарсан түймэр улам бүр хүрээгээ тэлсээр, хүний хүч дийлэхгүй байгаа аж.

Уг түймэр анх Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэрт гарсан юм. Тодруулбал, Майн-Зоо гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/ гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 04.29-ний өдрийн 10:40 цагт гал түймрийн цэг илэрсэн.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагч, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллага, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 7 км урт, 5 км өргөн талбай өртөж шатсан.

Түймэр улам даамжирсаар Хан Хэнтий нуруу руу бүхэлдээ орж, Минжийн хангай орчим шатаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe