Вьетнам улсад тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт эхэллээ

.Graph
2025-05-06

Бүгд найрамдах Социалист Вьетнам улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт эхэллээ. Шалгаруулалтад оролцох материалыг тавдугаар сарын 22-ны өдрийн 10.00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.

Нэг. Тавигдах шаардлага 

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2024-2025 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 80+);
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй);
  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3,0 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай);
  • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 5-aaс доошгүй жил ажилласан ажлын туршлагатай);
  • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

Хоёр. Тэтгэлэгт

  • Сургалтын бүрэн тэтгэлэг
  • Амьдрах байр
  • Сар бүр олгох амьжиргааны тэтгэмж
  • Сургалтын хөтөлбөр вьетнам хэл дээр явагдах тул нэр дэвшигчдийг Вьетнамын нэр хүнд бүхий улсын их сургуулийн 1 жилийн хэлний сургалтад хамруулна.

Гурав. Бүртгэл

БҮРТГЭЛ 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС 5 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН 10:00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

Scholarship.esis.edu.mn холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана. Гадаад оюутан хүлээн авч сургах боломжтой Вьетнам улсын 82 боловсролын байгууллагын мэдээллийг  ЭНД ДАРЖ аван цахим өргөдөлд сонгосон сургуулийн мэдээллийг оруулна уу.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

Бакалаврын сургалтад бүртгүүлэх иргэд:

  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ /Англи хэлээр 400 дээш үгтэй байх/;
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж Англи хэл дээрх орчуулгын хамт байх/;
  • Их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн дүнгийн хуулбар, Англи хэл дээрх орчуулгын хамт /Их, дээд сургуулийн 1, 2 дугаар ангид суралцдаг тохиолдолд/;
  • Гадаад паспортын хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Эрүүл мэндийн шинжилгээний хуудас
  • Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia/-с татаж авах боломжтой.
  • БНСВУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл /ЭНД ДАРЖ татаж авна уу/.

Магистр, докторын сургалтад бүртгүүлэх иргэд:

  • Тодорхойлох захидал /Багш-2, ажлын газар-1/;
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Англи хэлээр 600 дээш үгтэй байх/;
  • Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалтын хуулбар нотариатаар баталгаажуулж Англи хэл дээрх орчуулгын хамт байх/;
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд заавал хавсаргах)
  • Гадаад паспортын хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Эрүүл мэндийн шинжилгээний хуудас
  • Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой.
  • БНСВУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл /ЭНД ДАРЖ татаж авна уу/.

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө Бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирэх болно)

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуудлаар ажлын өдөр 09.00-17.00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуудлаар 09.00-17.00 цагт БЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газар 51-263495 дугаараас тус тус лавлана уу.

Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.

Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд сонгосон сургууль, мэргэжлийн чиглэл, суралцах хугацааг өөрчлөх боломжгүй болно.Тэтгэлэг горилогч нь суралцах сургуулиа Вьетнамын их, дээд сургуулиудаас өөрөө  сонгох боломжтой байх ба харин эцсийн шийдвэрийг Вьетнамын Боловсрол, сургалтын яам гэдгийг анхаарна уу.

Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe