Хятадын баруун өмнөд хэсэгт хүчтэй салхи салхилсны улмаас жуулчдын дөрвөн завь хөмөрч, есөн хүн нас барсан бол 70 хүн эмнэлэгт хүргэгджээ.
Гэнэтийн хүчтэй салхины улмаас ням гарагт Гуйжоугийн Цянши хотын голд завинууд хөмөрч, 84 хүн усанд унасан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Ослын улмаас есөн хүн нас барсан бөгөөд нэг хүн ор сураггүй болж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Хятадын удирдагч Ши Жиньпин сүүлийн үед төстэй осол гарч буйг онцолжээ. Түүнчлэн Хятадын эрх баригчдад аялал жуулчлалын оргил үетэй холбогдуулан олон нийтийн аюулгүй байдлын арга хэмжээг эрчимжүүлэхийг сануулсан байна.
Сэтгэгдэл үлдээх