Л.Гантөмөр: Ж.Баярмаа гишүүний асуудал бол засаглалын асуудал биш

.Graph
2025-05-05

Шадар сайд Л.Гантөмөр УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уучлалт гуйх ёстой гэсэн асуудалд байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Ер нь ойлголцож болохгүй зүйл байхгүй. УИХ-ын гишүүн өөрийн микрофоноор хэлсэн зүйлдээ хариуцлага хүлээдэггүй. Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрх. Хамгийн гол нь ойлголцохгүй зүйл байвал ойлголцоод, ажил цаашаа явах ёстой. Энэ бол засаглалын асуудал биш. Би хэн нэгнийг өмгөөлж, хамгаалаагүй. Ж.Баярмаа гишүүний асуудлаар далимдуулж, АН-ынхан ингээд байгаа зүйл байхгүй. Бүлгийн дарга ч энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Хэн нэгний ёс зүйн асуудлыг би энд яриад зогсож болохгүй. Гадна, дотнын нөхцөл байдал амар биш, хийх ажил их байна. Нэг асуудал үүсэхээр хоёр долоо хоногийн хэрүүл болгоод байвал ямар ч утга байхгүй. Би ажил явах ёстой, ойлголцох ёстой гэдэг л байр суурьтай байгаа" гэлээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe