131 сая төгрөгийн шагналын сантай "Ур чадвар 2025" тэмцээний шилдгүүд тодорлоо

.Graph
2025-05-02

Приус Центр нь инженер, механик, засварчдынхаа мэргэжлийн ур чадварыг үнэлж, бүтээлч сэтгэлгээ, мэдлэг чадварыг сорьсон “Ур чадвар 2025” тэмцээнийг амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Хагас жилийн хугацаанд бүхий л оюун ухаан, ур чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан бэлтгэгдсэн тус тэмцээнд Приус Центрийн 11 салбарын 200 гаруй механик, засварчид оролцсон бөгөөд нийт 131,000,000 төгрөгийн шагналын сантайгаар дараах гурван үе шаттайгаар зохион байгуулагдсан юм. Үүнд:

  • Онолын шалгалтын тест
  • Ганцаарчилсан ярилцлага
  • Практик гүйцэтгэлийн сорил

Эхний шатнаас 60 оролцогч, хоёрдугаар шатнаас 30 оролцогч шалгарч, эцсийн шатанд өрсөлдсөн 30 оролцогчоос Топ 10 байр эзэлсэн шилдгүүд тодорлоо.

Шилдэг 10 оролцогч:

  1. Т.Дэлгэрдалай – Энхтайван салбарын Ахлах механик
  2. Н.Бүтэнбаяр – Гандан 1 салбарын Ахлах механик
  3. Б.Анхбаяр – Гандан 1 салбарын Ахлах механик
  4. А.Балжинням – Зурагт салбарын Ахлах механик
  5. Ч.Тайванжаргал – Гандан 1 салбарын Ахлах механик
  6. Б.Төмөрчөдөр – Гандан 2 салбарын Механик
  7. Г.Сэр-Од – Таван шар салбарын Механик
  8. Б.Анхбаяр – Гандан 2 салбарын Механик
  9. Н.Мөнх-Эрдэнэ – Гандан 2 салбарын Ахлах механик
  10. Д.Балжинням – Таван буудал салбарын Ахлах механик

Шилдэг оролцогчид 6,000,000₮-20,000,000₮ хүртэлх мөнгөн шагналын эзэд болсон бөгөөд 1-р байр эзэлсэн Т.Дэлгэрдалай 20,000,000₮-ийн шагнал хүртлээ.

Mentor Engineer-үүдийн шагнал

Энэ жилийн тэмцээний онцлох үйл явдлын нэг нь ментор инженерүүдийг Good Mentor, Best Mentor, Top Mentor гэсэн ангиллаар анх удаа шалгаруулсан явдал байлаа. Тэд дараах байдлаар шагнууллаа.

  • Good Mentor – 5,000,000₮
    Б.Мөнх-Эрдэнэ (Гандан 1 салбарын инженер)
  • Best Mentor – 8,000,000₮
    А.Цолмон (Энхтайван салбарын инженер)
  • Top Mentor – 10,000,000₮
    С.Очиржанцан (Гандан 2 салбарын инженер)

Тэмцээний явцад оролцогчдын онолын мэдлэг, бодит гүйцэтгэл, харилцааны ур чадвар, хурд болон бүтээлч байдлыг харгалзан үнэлж, мэргэжлийн өндөр шалгуураар шилдгүүдээ тодруулсан нь “Ур чадвар 2025” тэмцээний гол онцлог байлаа.

Приус Центр нь өдөр бүр инженер, механик, засварчдынхаа ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, үнэ цэнтэй боловсон хүчнийг төлөвшүүлэхийн төлөө тууштай ажилласаар байна.

Автомашиныхаа техникийн үйлчилгээ, засварыг бидэнд итгэн даатгаж, байнга хамтран ажилладаг эрхэм хэрэглэгч та бүхэндээ баярлалаа!

Сэтгэгдэл үлдээх

Дэлгэрдалайдаа баяр хүргэе. Мундаг шүү

Тунгаа

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe