ХСҮТ-ийн захирлаар М.Адилсайханыг томиллоо

.Graph
2025-05-02

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо. Өмнөх захирал Н.Эрдэнэхүүг 

  • Төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй 
  • Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтаар томилогдоогүй гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн юм. 

Шинээр томилогдож буй М.Адилсайхан нь тэргүүлэх зэрэгтэй хавдар судлаач эмч, элэг цөс, нойр булчирхайн мэс заслын эмч  бөгөөд ЭМЯ-ны Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Япон улсын Айчигийн АУИС-д Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан, Япон улсын  Айчи Анагаах ухааны их сургуульд хоол боловсруулах мэс заслын тэнхим мэс заслын эмч, гадаад судлаачаар ажиллаж байсан туршлагатай юм.

I. Боловсрол 

  1. 2000 он Бүрэн дунд боловсрол, ЕБС 52-р сургууль
  2. 2007 он Хүний их эмч, ОХУ-ын Эрхүүгийн УАУИС 
  3. 2010 он Мэс заслын эмч, ЭМШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт 
  4. 2014 он Анагаах ухааны доктор, Япон улс, Айчигийн АУИС
  5. 2015 он Элэг цөс нойр булчирхайн хавдрын мэс засалч, ХСҮТ, ЭМХҮТ

II. Ажлын туршлага

  1. 2007 он Их эмч “Амгалан Өрх” ӨЭМТ
  2. 2007-2009 он Дадлагажигч багш, Физиологийн тэнхим, Био-АС, ЭМШУИС
  3. 2010-2014 он Мэс заслын эмч, гадаад судлаач Хоол боловсруулах мэс заслын тэнхим Айчи Анагаах ухааны их сургууль
  4. 2014-2021он Дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхмийн эрхлэгч, Хавдар судлалын тэнхим, АУС, АШУҮИС
  5. 2014-2021 он Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг, гэрээт эмч, Хавдар судлалын үндэсний төв
  6. 2021-2025 он АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн захирал

III. Сонгуульт ажил

  1. 2016-2025 он Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУС, АШУҮИС
  2. 2016-2021 он Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ЭМЯ
  3. 2017-2022 он Судалгааны ёс зүйн хяналтын хорооны гишүүн, АШУҮИС

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe