Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.
Тодруулбал, өнөөдөр өглөө буюу 5 сарын 2-ны 10 цагийн орчимд ХСҮТ-д ЭМЯ-наас ажил хүлээлцэх комисс ирж, ажлыг нь хүлээн авах ажил эхэлсэн байна.
Түүнийг ямар шалтгаанаар ажлаас нь чөлөөлж байгаа тухай мэдээлэл байхгүй байгаа бөгөөд ямар үндэслэлээр халагдаж байгаагаа ойлгохгүй байгаа Н.Эрдэнэхүү эмч 15.00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлажээ.
Сэтгэгдэл үлдээх