Duolingо аппликейшн Уолл Стритийн тооцоолсон орлогоос давж, хувьцаа нь 13%-иар өсжээ

.Graph
2025-05-02

Хэл сурахад зориулсан Duolingo (DUOL.O) аппликейшн нь хоёрдугаар улиралд Уолл Стритийн тооцоолсон орлогоос давж, жилийн борлуулалтын хүлээлтээ ахиулж, хувьцаагаа 13%-иар өсгөсөн байна. Мөн Duolingo аппликейшн энэ долоо хоногт 148 хэлний шинэ курс эхлүүлж байгаагаа зарласан юм.

Санхүүгийн захирал Мэтт Скаруппа "Ройтерс" агентлагт хэлэхдээ, LSEG-ээс гаргасан мэдээллээс харахад Duolingo хоёрдугаар улиралд 238.5 сая доллараас 241.5 сая долларын орлого олно гэж шинжээчид таамаглаж байсан ч 233.8 сая доллараас хамаагүй өндөр орлого олсон тухайгаа мэдээлсэн.

Мөн Duolingo-ийн шар шувуу Duo насан эцэслэсэн гэж зарлаж байсан. Түүний үхлийг компани хэл сургах гэж үглэж, яншаад, аргадаж нэг үзсэн ч хэрэглэгчид нь хэлээ давтахгүй байсантай холбон тайлбарласан бөгөөд хэрэв Duо-г эргүүлэн авчирмаар байвал 50 тэрбум XP цуглуулах даалгавар өгч байсан билээ. Duo шувуу нас барсан сургаар Duolingo-ийн Android хэрэглэгчдийн тоо дэлхий даяар 25% өссөн бол Android үйлдэлтэй утас дээрх татан авалт 38%, вэб хайлт 58% тус тус өссөж байсан. Энэхүү компанийн маркетинг жилийн борлуулалтын хүлээлтийг ахиулахад нөлөөлсөн байх өндөр магадлалтай байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe