Америкийн тэргүүлэгч агаарын тээврийн “United Arilines” компанийн Boeing 737-800 онгоц өчигдөр анх удаа Монголд буулаа.
Онгоц Токио хотын Нарита нисэх онгоцны буудлаас хөдөлж, Чингис Хаан олон улсын нисэх буудалд амжилттай газардсан. Нийт 166 зорчигчийн суудалтай бөгөөд 16 нь бизнес ангилал, 150 нь энгийн ангилалынх. Ийнхүү долоо хоногт гурван удаа Монгол руу нисэх аж.
Энэ нь сүүлийн 20 гаруй жил хүлээгдсэн хоёр улсын Засгийн газар хоорондын 2023 онд үзэглэсэн Агаарын харилцааны “Open sky” гэрээний биелэл болж байна.
Монгол Улс агаарын тээврийг либералчлах хүрээнд дотоодын 5 агаарын тээвэрлэгчээс гадна Turkish airlines, Korean Air, Asiana Airlines, Air China тэргүүтэй гадны 16 агаарын тээвэрлэгч нисэж байгаа.
Ийнхүү United Airlines компани 17 дахь авиа компани боллоо.
Монгол Улсын ИНЕГ болон холбогдох байгууллагууд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас олгодог 1-р зэргийн гэрчилгээг авахаар ажиллаж буй.
Улмаар 2025 ондоо багтаж Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани АНУ-руу шууд нислэг үйлдэх боломжтой болно.
АНУ болон Монгол Улсын хооронд шууд нислэгтэй болох нь хоёр орныг холбоод зогсохгүй тийзний үнэ хямдарч, аялал жуулчлалын салбарт чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой.
Сэтгэгдэл үлдээх