United Airlines компани АНУ-аас Монгол Улс руу нислэг үйлдэж эхэллээ

.Graph
2025-05-01

АНУ-ын “United Airlines” компани өнөөдөр буюу тавдугаар сарын 1-нээс Токиогийн Нарита нисэх буудлаар дамжин АНУ-аас Монгол Улс руу нислэг үйлдэж эхэллээ.Boeing 737-800 агаарын хөлгөөр долоо хоногт гурван удаа үйлдэх энэхүү шинэ нислэгийнхээ тийзийн захиалгыг компани өнгөрсөн I сараас авч эхэлсэн юм.

Ингэснээр United Airlines Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдсэн Америкийн анхны бөгөөд цорын ганц авиа компани боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсад айлчлахдаа хийсэн агаарын тээврийн хэлэлцээр ийнхүү албан ёсоор хэрэгжиж буй нь энэ юм.

Ийнхүү монголчууд АНУ-ын бусад хотууд руу Токиогоор дамжин “United Airlines” компанийн онгоцоор нисэх боломж бүрдэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe