АНУ Украины чухал ашигт малтмал, байгалийн нөөцөөс ашиглах эрхтэй боллоо

.Graph
2025-05-01

АНУ болон Украин улс дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “АНУ-Украины Сэргээн босголт, Хөрөнгө оруулалтын сан” байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Энэхүү "эдийн засгийн түншлэлийн" гэрээгээр Украин улс АНУ-д чухал ашигт малтмал, байгалийн нөөцөөс ашиглах боломжийг олгож байна. 

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент (Scott Bessent) мэдэгдэлдээ "Энэхүү гэрээ нь Трампын засаг захиргаа урт хугацаанд эрч чөлөөтэй, тусгаар тогтносон, цэцэглэн хөгжсөн Украин дээр суурилсан энхийн үйл явцыг тууштай баримталж байгааг ОХУ-д харуулсан гэрээ боллоо" хэмээн дурджээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe